Бага газрын чулууны зуны үзэмж
Бага газрын чулууны зуны үзэмж

Бага газрын чулуу - 2024.06.30

Монгол орны байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газрын нэг Бага газрын чулууны зун цагийн үзэмжийг гэрэл зурагт буулган хүргэж байна.  

 Энэхүү өвөрмөц тогтоцтой газар нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс холгүй зайд оршдог.11 13 16  Бага газрын чулууны хэлбэр нь хэвтээ тогтоцтой, говийн тэгш тал дээр багагүй хүрээнд тогтсон бөгөөд 300 км.кв талбайг хамардаг эл газар түүхэн дурсгалууд, зэрлэг ан амьтан олонтой. 

Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш, Сөдөтийн ам зэрэг онцлог бүхий олон газар Бага газрын чулуу дунд оршино.

1 12 2 4 3  6 Үүнээс хүмүүсийн хамгийн их зорьж очдог нь Нүдний рашаан, Сөдөтийн амны чулуун хавцал, түүний дунд байх хуучны хийдийн туурь юм. 

9 Мөн Бага газрын чулууны ноён оргил Тахилгын хавцал нь далайн түвшнээс дээш 1768 метр өндөрт өргөгдсөн байдаг.