Хандивын үйл ажиллагааны мэдээллийг авна уу.
Ховд цахилгаан түгээх сүлжээ компанийн ажилтан Б.Баянмөнхөд амьдрал хайрлах хандивын аян үргэлжилж байна.
Тэрбээр элэгний хорт хавдрын оноштой бөгөөд Энэтхэг улсад 250 сая төгрөгийн өртөгтэй мэс засалд орохын тул ийнхүү хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт олон түмнээс дэмжлэг хүсэж буй ажээ.
Б.Баянмөнх нь 1985 оноос хойш аймгийнхаа эрчим хүчний салбарт тасралтгүй ажиллаж буй гэрэл, гэгээ түгээгч ажил мэргэжлийн эзэн билээ. Иймд түүний амьдралд гэрэл гэгээ нэмж, эрүүл энх болгохоор зорьж буй хандивын үйл ажиллагаанд өгөөмөр халуун сэтгэлт та бүхнийг нэгдэж, нэгэн гэр бүлийг бүтэн үлдээхэд туслахыг хүсэж байна.