УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөв.
Монгол Улсын Их Хуралд холимог тогтолцоогоор 126 гишүүнийг анх удаа сонгох сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр 07:00 – 22:00 цаг хүртэл үргэлжиллээ.
Ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дууссан. Тэдний 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байгаа юм.
Гадаад улсад байгаа иргэдээс 13095 сонгогч бүртгүүлж, санал авах ажиллагааг анх удаа дөрвөн өдөр зохион байгуулж бүртгүүлсэн сонгогчдын 74.53 хувь нь саналаа өгсөн.