Бөхийн гал, дэвжээ хариуцсан багш, дасгалжуулагчдыг допингийн тухай сургалтад хамруулна.
Үндэсний их баяр наадамд оролцох бөхийн гал, дэвжээ хариуцсан багш, дасгалжуулагчдыг допингийн тухай сургалтад хамруулахаар болжээ. Сургалтаар бөхийн гал, дэвжээдийг хариуцсан багш, дасгалжуулагчдын допингийн төрлийн бодис, бэлдмэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний спортын тамирчдыг энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой байна.
Ирэх сарын 1-нд Хууль зүйн яамны байранд болох тус сургалтыг Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтран зохион байгуулж байгаа аж.