Гэрэл зургийн эх сурвалж: СЕХ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль энэ сарын 28-ны өдөр буюу баасан гарагт болно. Санал авах хугацаа тус өдрийн 07:00 цагт эхэлж 22:00 цагт өндөрлөнө.
Сонгогчид өөрийн харьяалах санал авах байранд очихдоо хоёр төрлийн саналын хуудаст тэмдэглэж сонголтоо хийх ёстой. Нэг саналын хуудаст өөрийн сонгох зөвхөн нэг улс төрийн нам эвслийг сонгож саналаа тэмдэглэх учиртай. Харин нөгөө саналын хуудаст өөрийн тойргийн нэр дэвшигчийн мандатын тоотой тэнцүү тооны саналыг өгөх буюу тэр тооны нэр дэвшигчийг сонгоно. Энэ нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг холимог системээр зохион байгуулж буйтай холбоотой юм.