Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамжийг орон даяар шалган туршлаа
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг орон даяар шалган туршлаа.
Санал авах байранд ашиглах камерын систем, ирцийн мэдээ дамжуулах систем, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа эсэхийг шалгажээ. Тус үйл ажиллагаанд улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм.
Мөн сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо болон мэдээллийн технологийн 141 багийн гишүүн, 2620 даамал оролцов.