06 сарын 24, 2024
Г.Гантулга дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд аваргалжээ
Г.Гантулга дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд аваргалжээ

Г.Гантулга дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд аваргалжээ

Тайланд улсын Бангкок хотноо болсон дэлхийн чансааны оноо олгох “THAILAND GRAND PRIX 2024” жюү жицүгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 

Тус тэмцээний насанд хүрэгчдийн -94кг жинд барилдсан “JET sharing Mongolia”, ЖиМобайл компанийн тамирчин, МУБИС-ийн JUMP хөтөлбөрийн оюутан Г.Гантулга аваргын алтан медалийн эзэн боллоо.

Мөн манай улсын тамирчин

    • Г.Монголжин -57кг мөнгөн медаль 
    • О.Мөнхжаргал хүрэл медаль
    • Тавдугаар байрт Б.Баяртулга -62кг, Ч.Түвдэнтарваа -69 кг нар тус тус эзэлжээ. 

Харин тус тэмцээний шүүгчээр  МЖЖХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга,  Олон улсын “Continental A” шүүгч М.Мөнхтогоо ажилласан юм байна.