Сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн баасан гарагт улс даяар зохион байгуулагдана. Учир нь сонгуулийн тухай хуульд санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ.
Тодруулбал санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй аж. Харин эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм байна.