06 сарын 24, 2024
Болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжил
Болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжил

Болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжил

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Нийслэлд 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин 

  • 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 
  • 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 
  • 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 
  • 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлэв.