УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт БНХАУ-ын Хэбэй мужид ажиллаж байна.
Хэбэй мужийн боомт нь 2 сая.тонн ачаа ачиж буулгах хүчин чадалтай, хятад улсдаа наймдугаарт ордог хуурай боомт. Нийт 15км2 буюу 1500 га талбай бүхий тус боомт тусгай зориулалтын 8 төмөр замтай төдийгүй авто замын сүлжээнд холбогджээ.
Бээжин хот, Тяньжин, Хэбэй мужийг холбосон энэхүү хуурай боомт нь худалдаа, үйлдвэрлэлийн гол зангилаа болон хөгжиж, 2025 он гэхэд одоо байгаа хүчин чадлаа жилд 10 сая тонн болгон өргөжүүлэх төлөвлөлт хийснээ танилцууллаа.
Монгол улсын хувьд Шинэ сэргэлтийн бодлогын дагуу хуурай боомтыг төвийн бүсэд Улаанбаатар, Хөшигийн хөндий, Сайншанд, Замын-Үүд, Алтанбулагт, зүүн коридорт Бичигт, Чойбалсан, баруун коридорт Ховд гэсэн найман байршилд байгуулахаар тодорхойлсон. Манай улс газар зүйн байршлын давуу талдаа түшиглэн энэ онд Дорноговь аймгийн Замын-Үүдэд олон улсын хуурай боомт байгуулахаар ажлаа эхлүүлээд байна.
Хуурай боомт нь: