Гэрэл зургийн эх сурвалж: НОБГ фэйсбүүк хуудас
Налайх дүүргийн Хөх давааны энгэр гэх газрын зуслангийн айлуудын гэр, хашаа руу ус орсон дуудлага 19:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход айлуудын гэр, хашаа руу ус орсон нөхцөл байдалтай байжээ. Улмаар тэдгээр айлын найман хүүхэд, 12 том хүнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэжээ. Мөн тухайн орчмын 30 гаруй иргэнийг зөөвөрлөх ажиллагаа үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.