Сонгуулийн автоматжуулсан системийг шалган, туршиж танилцууллаа
Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд, ТББ, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан сонгуулийн автоматжуулсан системийг шалган, туршиж танилцууллаа.
Улмаар саналын хуудас болон төхөөрөмжийг аймгийн сонгуулийн хороо, цагдаа, тагнуулын байгууллагад хүлээж өгөх ажил явагдлаа. Мөн иргэд, ТББ-ын төлөөл саналын хуудсыг бөглөх болон хэвлэлтийн чанар, бэхний гаргац зэргийг шалгаж үзлээ.
Мөн Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах тухай журмын
Энэ удаагийн саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байхаар батлагдсан. Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөвөл, саналыг хүчингүйд тооцно. Харин саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдохыг анхаарах ёстой юм.