Туул голын усны түвшин 25 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна
Харин маргааш Туул гол орчимд усны түвшин 25 см, Алтанбулаг орчимд 35 см, Хэрлэн голын эхээр 10-20 см тус тус нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд танилцууллаа.
Иймд
- Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавих,
- Голын татам хөвөө болон үерийн аманд суурьшихгүй байх,
- Баталгаатай гарам гүүрээр гарч байх,
- Хот суурин газрын үерийн ус зайлуулах суваг, хоолойн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх,
- Хамгаалалтын далангийн бэлэн байдлыг хангах, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөлөө.