Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэнэ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нийслэлийн хэмжээнд 1 сая 93 мянган сонгогч санал өгнө гэж Нийслэлийн бүртгэлийн газраас мэдээлсэн.Тэгвэл сонгогчийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлэх юм байна.
Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах ажээ. Мөн нийт 513 санал авах байранд 6000 төрийн албан хаагч ажиллахаар төлөвлөгджээ.