Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг үерт өртөх эрсдэлтэй байна
Нийтэлсэн
Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа.
Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогджээ. Мөн үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.