Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжил
Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно. 22-нд нутгийн зүүн хагаст нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдсэнийг, овь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд
- Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрдт хүлээн авах,
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Баталгаат зам, гүүрээр зорчих,
- Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
- Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.