06 сарын 20, 2024
Нийслэлд өнөө шөнө болон маргааш усархаг аадар орно
Нийслэлд өнөө шөнө болон маргааш усархаг аадар орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжилнэ үү.

Улаанбаатар хот орчмоор өнөө шөнө болон маргааш өдөр усархаг аадар үргэлжлэн орно гэж нийслэлийн Онцгой комиссоос иргэдэд анхааруулсаар байна.

Иймд иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорины давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.