Үерлэсэн голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байхыг анхааруулж байна.
Онцгой байдлын байгууллагаас үерийн түвшинд хүрсэн, үерийн аюултай түвшин даван голуудын мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн голын эх,
Мөн Сөгнөгөр, Сэлбэ, Хөгшин Орхон, Булган, Хариг зэрэг гол үерийн түвшинд, Буянт, Ховд гол үерийн аюултай түвшинд хүрсэн байна.
Иймээс дээрх голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага, иргэд анхааралдаа авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.