06 сарын 19, 2024
Шөнийн тээвэр гурван чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилнэ
Шөнийн тээвэр гурван чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилнэ

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Нийслэлд зуны улиралд шөнийн тээврийн үйлчилгээ тодорхой чиглэлд гардаг. Энэ зуны шөнийн тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 20 буюу маргаашаас эхлүүлэхээр болсныг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Үйлчилгээ гурван чиглэлд гарах юм байна. Тодруулбал,

ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”

ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” чиглэлд нийтийн тээврийн автобус 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.

Мөн шөнийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсанд өгөх боломжтой аж.

Шөнийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

shuniin_teever1

shuniin_teever2

shuniin_teever3