06 сарын 19, 2024
Цахилгааны байгууламж үер автсан бол 7004-7004 дугаарт хандахыг зөвлөлөө
Цахилгааны байгууламж үер автсан бол 7004-7004 дугаарт хандахыг зөвлөлөө

Бороотой үед цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс сэрэмжилнэ үү.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийслэлд усархаг, аадар бороо орно гэж мэдээлсэн. Тэгвэл энэ үеэр цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас анхааруулж байна.

Цахилгаан тасарсан бол гэмтлийг засаж, хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх;

Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай 7004-7004 дугаарт дуудлага өгөх, аль болох хүн, мал, амьтан ойртуулахгүй байх арга хэмжээ авах;

Цахилгааны щит, барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилсан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1,5 метраас багагүй өндөрт байрлуулах;

Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах. Залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж, солиулах;

Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 7004-7004 лавлах утас болон “Цахилгаан хэрэглэгч” аппликейшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх, 137004 дугаарт мессежээр мэдээлэх боломжтой.

ubtstsukjee_seremjluuleg