Гэрэл зургийн эх сурвалж: imd.org вэб сайт
Дэлхийн 67 орныг хамруулан гаргасан өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 61 дүгээр байрт жагсжээ. Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс 30 гаруй жилийн турш гаргаж буй энэхүү тайланд манай улс 2015 оноос хойш эрэмбэлэгдэж байгаа юм.
2020 оноос хойш Монгол Улсын эрэмбэлэгдсэн байдал, Эх сурвалж: imd.org вэб сайт
Аливаа улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг зөвхөн дотоодтын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хэмжих боломжгүй учраас эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигтай ажиллагаа болон дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлэгт ангилан хэмждэг байна. Үүнд нийгэм, соёлын хэмжүүрүүд ч чухал нөлөөтэй. Энэхүү судалгааны тайлан нь эдийн засгийн өрсөлдөх чадварын талаарх дэлхий даяарх лавлагаа болж байдаг юм.
Гэрэл зургийн эх сурвалж: imd.org вэб сайт