01 сарын 18, 2024
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурт хар хил гарсан байна
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурт хар хил гарсан байна
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ярагдаж, завсар гарахыг хэлнэ.
Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэг газруудад хар хил гарсан байна. Тодруулбал, Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан тул нутгийн иргэд болон жуулчдыг нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаат зам гүүрээр явахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

419920440_810076051156551_5933454295507570292_n 

419905629_810076061156550_2321320944459989125_n 

Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага хэмжээ юм.