06 сарын 18, 2024
Улиасны унгарил шатаасны улмаас түймэр гарчээ
Улиасны унгарил шатаасны улмаас түймэр гарчээ

Гэрэл зургийн эх сурвалж: НОБГ фэйсбүүк хуудас

Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр өчигдөр 20:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн буюу улиасны унгарил шатаасны улмаас үүссэн байжээ.

Улиасны унгарил нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг. Хүмүүс санамсар болгоомжгүйгээр модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас гал түймэр гарах эрсдэл өндөр байна.

Иймд унгарилыг шатаахгүй байх, үүнийг хүүхэд багачууддаа сануулах, гудамж талбайд ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж хогийн саванд хаяхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулан сэрэмжлүүлж байна.