Жаргалант хайрханд 15 янгир нутагшуулжээ
“Янгир” төслийн хүрээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан ууланд 15 янгир нутагшуулжээ. Өнгөрсөн жил тус суманд нутагшуулсан арван янгирыг энэ удаагийн 15 янгиртай нийлүүлснээр нэг популяц үүснэ гэж мэргэжилтнүүдийн тайлбарлав.
“Янгир” төсөл нь БОАЖ-ын сайдын тушаалаар нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй төсөл юм байна.