Таван бөх цол, чимгээ хүртлээ
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарч допинг хэрэглэсэн ньшинжилгээгээр батлагдсан юм.
Иймд түүний цолыг хурааж, унасан бөхчүүдэд цол нөхөн олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. Улмаар өнөөдөр Шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын арслан Ц.Бямба-Отгон:
-Даваад цолоо авсан бол сайхан байлгүй яах вэ. Өнөөдөр Үндэсний бөхийг хамгийн муухай харагдуулж буй зүйл бол допинг. Бөхчүүдийн ихэнх нь эсэргүүцдэг. Төр засаг ийм шийдвэр гаргасанд би гэхгүй бөхчүүдэд томоохон итгэл найдвар бөгөөд үлгэр дуурайл гэж бодож байна. Анх аймгийн заан байхдаа шинжилгээ өгч үзсэн. Олны дунд шинжилгээтэй холбоотой хардлага, сэрдлэг бий. Анх шинжилгээ өгөхдөө гүтгүүлэх вий гэсэн айдастай байсан. Удаа дараа хариу зөв гарсан учраас одоо үргэлж итгэлтэй байдаг. Энэ жилийн хувьд явцын шинжилгээ авсангүй. Уг нь хавар, намартаа шинжилгээ аваад явчихвал зүгээр. Төр түмний маань наадам цэвэр болох боломж бол мэдээж хэрэг хавар, намрын явцын шинжилгээ гэж харж байна. Бэлтгэлдээ өнөөдрөөс гарч байна гэв.