06 сарын 17, 2024
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Хур тунадас:

17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар,

20-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

17-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 хэм өдөртөө +13...+18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 хэм, өдөртөө +25...+30 хэм, бусад нутгаар шөнөдөө +6...+11 хэм, өдөртөө +18...+23 хэм дулаан байна.