Зургийн эх сурвалж- Ravixxdesigns
Харин манай улс 1996 онд нэгдэж, Монгол Улсын Засгийн газар 2010 онд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль “ санаачлан, ажилладаг байна.
Манай орны хувьд цөлжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай болоод буй. Учир нь монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, 76.8 хувийн 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй, 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор цөлжсөн байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулахаар зорьж байгаа ажээ.