06 сарын 14, 2024
Азийн бүсийн биологийн олимпиадаас анх удаа мөнгөн медаль хүртжээ
Азийн бүсийн биологийн олимпиадаас анх удаа мөнгөн медаль хүртжээ

Гэрэл зургийн эх сурвалж: Биологийн сургалт фэйсбүүк хуудас

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний өдрүүдэд болсон Азийн бүсийн Биологийн олимпиадад Монгол Улсын сурагчид амжилттай оролцжээ.

Шинэ-Үе дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртсэн нь манай улсын хувьд анхдагч амжилт болжээ. Тус сургуулийн багш Д.Чинзориг өөрийн бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцсон бөгөөд есдүгээр ангийн сурагч У.Должинсүрэн 17 дугаар байрт шалгарсан байна.

Персийн философич, эмч Авиценнагийн нэрэмжит эл олимпиадад Азийн 19 орны 100 гаруй сурагч оролцжээ.