Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглээд 20 жил болж байгаа юм.
Хүний цусны бүлгийг нээж Нобелийн шагнал хүртсэн Австри улсын эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерын дурсгалыг хүндэтгэн түүний төрсөн өдрийг Донорын гэж тодотгон тэмдэглэдэг болсон нь 2004 оноос эхтэй ажээ.
Дэлхийн 70 орчим оронд 100 хувь сайн дурын авлагагүй донороос бэлтгэсэн цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийдэг гэсэн судалгаа байна. Монгол Улс тэдгээр орны нэг юм.
Донор болох хүсэлтэй хүнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс дараах шаардлагыг тавьдаг байна.
Эмэгтэй 45кг-с, эрэгтэй 50 кг-с дээш жинтэй байх
Эм, тариа сүүлийн 10-14 хоногийн дотор хийлгээгүй байх
Зургаан цагаас дээш унтаж амарсан байх
Согтууруулах ундаа 3 сүүлийн 3 хоног хэрэглээгүй байх
Сүүлийн зургаан сар шивээс хийлгээгүй, хагалгаанд ороогүй байх
Хэрэв 17 настай, насанд хүрээгүй хүн цусаа хандивлах бол эцэг, эхийн гарын үсэгтэй зөвшөөрлийн бичиг
Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
Хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах
Согтууруулах ундааг сүүлийн гурван хоногийн дотор хэрэглээгүй байх
Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх ёстой ажээ.