Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ фэйсбүүк хуудас
Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК ирэх долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр болсон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.
Өмнө нь Монгол Улсаас Чех рүү зорчихын тулд заавал дамжин нислэг хийх шаардлага үүсдэг байсан. Тэгвэл хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр Засгийн газрууд хүчин чармайлт гаргаж, судалгаа хийсний дүнд ийнхүү шууд нислэг үйлдэхээр болсон байна.