06 сарын 13, 2024
“Насны хишиг”-ийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно
“Насны хишиг”-ийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас олгодог зарим нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг өнөөдөр олгож байна.

Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж зэргийг өнөөдөр олгож байгаа аж.

Мөн энэ сарын 25-ны өдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, ахмад настнуудад өгдөг “Насны хишиг” мөнгөн тусламжийг олгох юм байна.

Харин хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгнө гэжээ.

halamj_6_sar