Эх орноосоо хол байна гэдэг яг л ээжээсээ алс амьдрахтай адилхан. “Зурвас даваад...” булангийнхаа анхны бичвэрийг шинэ газар оронд очоод “усыг нь уувал ёсыг нь дагана даа” гээд дасан зохицох гэж буй та нартаа зориулж байна.
Бидний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Бидэнд байдаг хамгийн үнэ цэнтэй баялаг. Тиймээс болж өгвөл өвдөхгүй байж, хамрын ханиад ч хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гадаадад байгаа монгол хүмүүсийн олонх нь суралцаж, ажил хийж бас дээр нь ард үлдсэн гэрийнхэндээ анхаарал хандуулж өдөр хоногуудыг маш завгүй өнгөрүүлдэг.
Тухайн газар орны цаг агаар, хоол унданд дасан зохицох хүртлээ өөрийн биед шим тэжээлтэй монгол хоолоо хийж идэж, дулаан хувцаслаж, хичээл, ажил, амралтын цагаа зохицуулж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож байгаарай. Ялангуяа далайн чийглэг уур амьсгалтай, бороо ихтэй оронд амьдрахаар очсон бол өвлийн улиралд нь үнэтэй боловч үхэр, хонины махтай шөлтэй хоолнуудаа бас хуушуур, буузаа сайн идэж дархлаагаа дэмжээрэй. Тийм оронд агаарын хэм нэмэх заах боловч эрс тэс дөрвөн улиралтай эх газар төрж, өссөн, чийгэнд тэсвэргүй монгол хүний дархлаа амархан унах гээд байдаг юм. Тэндхийн өвлөөр ус нэвтэрдэггүй шагай давсан түрүүтэй гутал өмсөх нь эрүүл мэндээ бодож байгаа нэг хэлбэр шүү. Бас малгайгаа битгий мартаарай.
Битгий шантраарай. Та чадна аа.