06 сарын 13, 2024
"Өргөө"-н уулзвараас И-март хүртэлх авто замыг хааж, засна
"Өргөө"-н уулзвараас И-март хүртэлх авто замыг хааж, засна

Зам хааж засварлах байршлын зураглал

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр III, IV хорооллын “Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг маргааш /2024.06.14/ 23:00 цагаас нөгөөдөр /2024.06.15/ 06:00 цагийн хооронд хааж, засварын ажил явуулах аж.

Засварын ажлаар тухайн авто замын суулт үүссэн хэсгийг засаж, асфальт бетоноор хучих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах юм гэж хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Иймд жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.