Гадаад улсад байгаа сонгогч УИХ-ын ээлжит сонгуульд оролцож саналаа өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Сонгуульд оролцож саналаа өгөхийн тулд 2024.06.15-ны өдрөөс өмнө бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ илгээх боломжтой.
Ингэхдээ:
https://election.burtgel.gov.mn/request цахим хаягаар шууд;
https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;
Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очих хэлбэрүүдээс сонгон бүртгүүлж болно.
Гадаад улсаас саналаа өгөх иргэдийн бүртгүүлсэн байдал