Зургийн эх сурвалж- Ravixxdesigns
Элсэлтийн шалгалтын хугацааг хойшлуулж ирэх долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ нь УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 28-нд болохтой холбоотой юм. Элсэлтийн шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас, сандрал зэрэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй байдаг. Тиймээс Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч буй юм байна.
Хэрэв сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол:
- Боловсролын үнэлгээний төвийн чатбоксоор холбогдох
- 88081549, 89551549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30 – 17:30 цагийн хооронд холбогдох боломжтой юм байна.
Энэ жил 36 мянга гаруй сурагч Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байгаа аж.