“Азийн наадам”-ын бэлгэдэл дүрийг танилцууллаа
Энэхүү маскот буюу бэлгэдэл дүр нь арьс өнгө, өөр өөрийн соёлоос гадна спортоор дамжуулан нэгдэж , энх тайвны төлөөх хамтын хүсэл эрмэлзэл гэх утгыг илэрхийлж байгаа гэж зохион байгуулагчид онцолжээ. Мөн зохион байгуулагч орны зүгээр тус “Бар загас маскотыг тамирчдын зүрх сэтгэл дэх халуун дөлөөс санаа аван бүтээсэн” гэв. Харин маскотын нүдийг тойрсон улаан хүрээ нь тэмцээнд оролцох үеийн тамирчдын хүчтэй харц, хүсэл тэмүүллийг бэлгэдэж байгаа юм байна.