06 сарын 12, 2024
Унадаг дугуй, скүүтер унасан үедээ чихэвч хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
Унадаг дугуй, скүүтер унасан үедээ чихэвч хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

Гэрэл зургийн эх сурвалж: Ubpost.com

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 16 нас хүрээгүй хүн мопед унаж, зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна.  

Уг зөвлөмжид:

  • Өөрийн нас, өндөр, ур чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах,
  • Дуулга өмсөх,
  • Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх,
  • Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй байх,
  • Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх,
  • Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх гэжээ. 

Мөн залуус, түрээсийн скүүтер, дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож, явган хүний замаар зорчихдоо зориулалтын замаар зорчихыг зөвлөлөө.