06 сарын 11, 2024
Шатарчин Э.Хүслэн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Шатарчин Э.Хүслэн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Гэрэл зургийн эх сурвалж: Erdenebayar Gendensuren фэйсбүүк хаяг

Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээн Казахстан улсын Алматы хотноо энэ сарын 9-ний өдөр эхэлсэн.

Тус тэмцээний рапид буюу түргэн тоглолтын төрөл өнөөдөр болж  Монгол Улсын тамирчин, эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер Э.Хүслэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр долоон өрөг тоглож зургаан оноо авснаар ийнхүү дэд байрт шалгарчээ. Шатарчин Э.Хүслэн Төв аймгийн Хан-Алтай клубийн тамирчин.

huslen_shatar1 Эх сурвалж: chess-results.com вэб сайт

Тэмцээн энэ сарын 21-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 28 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм.