Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар фэйсбүүк хуудас
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит-ийн хамт манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлал энэ сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.
Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болж буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал ажээ.