06 сарын 11, 2024
Аялалд гарахаасаа өмнө “what3words”-г суулгаад хөдлөөрэй
Аялалд гарахаасаа өмнө “what3words”-г суулгаад хөдлөөрэй

Гар утасныхаа загвараас шалтгаалан “Playstore” болон “Appstore”-с татаж ашиглах боломжтой аж.

Монгол оронд урин дулаан зуны улирал ирж аялал, зугаалгын  цаг эхэлжээ. Иймд үзэсгэлэнт байгальд аялж, зугаалахаар хайртай дотнын хүмүүстэйгээ аян замд гарахаасаа өмнө “what3words” программыг гар утсандаа суулгаад хөдлөхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

Гурван үгт хаяг буюу “what3words” программыг ашиглаж болзошгүй аюул, эрсдэл  тохиолдсон үед интернэтийн сүлжээтэй эсэхээс үл хамааран дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм. Тодруулбал, мэдээлэл, дуудлага өгч буй хүн байгаа газрынхаа хаягийг мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрх тус программыг ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг гэсэн үг.

Гар утасныхаа загвараас шалтгаалан “Playstore” болон “Appstore”-с татаж ашиглах боломжтой аж.

Мөн та замд гарахаасаа өмнө өөрийн зорчих газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаснаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.