Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Үндэсний номын сан фэйсбүүк хуудас
Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Монголын нууц товчоо” ном дахин хэвлэгдэж тоо хүртээмж нь нэмэгдэн, номын сангуудын уншлагын танхимд очихоор болжээ. Ингэхдээ кирилл болон брайл бичгийг хослуулж, ярьдаг буюу сонсох боломжтой байдлаар “Монголын нууц товчоо” номыг хэвлэсэн байна.
Эл түүхэн бүтээлийг анх 2006 онд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан брайл бичгээр 10 хувь хэвлэж байжээ. Шинэ хэвлэлтийг Үндэсний Номын Сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар тусгай сургууль зэрэг байгууллагад өгчээ. Мөн Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын санд байршуулж уншигчдын хүртээл болгох юм байна.
Үндэсний Статистикийн хорооны 2022 оны судалгаагаар манай улсад 12696 харааны бэрхшээлтэй иргэн байгаагаас 9000 гаруй нь орон нутагт амьдарч буй гэжээ.
МНТ-г кирилл болон брайл бичгийг хослуулан хэвлэжээ.