Гадаадад байгаа 5340 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Гадаадад байгаа 5340 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн таныг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгч сонгох эрхээ эдлэхийг уриалж байна.

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдэлнэ. Өчигдрийн /2024.06.10/ байдлаар гаднын 33 улсад суугаа 5340 хүн сонгуульд оролцож саналааа өгөхөөр бүртгүүлсэн байна.

Бүртгэл өнгөрөгч тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэхдээ оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ илгээх боломжтой.

Ингэхдээ:

https://election.burtgel.gov.mn/request цахим хаягаар шууд;

https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;

Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очих хэлбэрүүдээс сонгон бүртгүүлж болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.