06 сарын 10, 2024
"The MongolZ"-ын отгон тамирчин Б.Аюушийн тухай найман баримт
"The MongolZ"-ын отгон тамирчин Б.Аюушийн тухай найман баримт

"The MongolZ"-ын отгон тамирчин Б.Аюушийн тухай найман баримт

АНЭУ-ын Абу Даби хотод болсон 400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” тэмцээнд Монгол Улсын “The MongolZ” баг түрүүлсэн билээ. Тус тэмцээнд тив бүрийн шилдэг 12 баг оролцсон юм. Тэдний хувьд анх удаа  “S” зэрэглэлийн тэмцээнд түрүүлж, 200 мянган ам.долларын эзэд болсон. 

2010 онд Өмнөд Солонгосын "WeMade Fox" баг “S”  зэрэглэлд аваргалснаас хойш азиудын хувьд "CS" эргэн топ түвшин мөрөөдөл болоод байсан ч монгол баг “S” зэрэглэлийн тэмцээнийг манлайллаа. 

“The MongolZ” баг өдийг хүртэл тэмцээнүүдэд оролцохдоо ойролцоогоор 300.000 ам. доллар буюу нэг тэрбум 14 сая 300 мянган төгрөгийг хожсон байна. 

Тэгвэл тус багийн отгон тоглогч Б.Аюушийн /mzinho/ талаарх найман  баримтыг хүргэж байна.  

  1. "The MongolZ" багийн тоглогч Б.Аюуш нь 2007 оны зургаадугаар сарын 28-нд төрсөн,  17 настай. 
  2.  11 настайгаа “Counter Strike”  тоглож эхэлсэн бөгөөд мэргэжлийн түвшинд 14 настайдаа орсон.
  3. Нэгэн ярилцлагадаа “Дэлхийн тавцан бидэнд хол биш санагдаж байна” гэж байжээ.
  4. Анх “mz” нэрээр тоглодог байсан. 
  5. Б.Аюушийн хамгийн том шүтэн бишрэгч нь түүний эмээ.
  6. Түүний ах Б.Баатархүү /Bart4k/ нь “Counter-Strike: Global Offensive”-ийн мэргэжлийн тамирчин юм.
  7. Монголдоо анх удаа тэд стикер гаргасан тоглогчид. 
  8. Тэрбээр өмнө w2c, The Black Company, The Shine, Flaggers багт тоглож байсан.