Сэлбэ гол үерийн түвшинг давжээ
Алтайн нуруунаас эхтэй Буянт, Харбут ,Үенч, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна.
Мөн маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд тус голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.