16-18 насныхан ГССҮТ-д сайн дурын ажил хийх боломжтой
Зуны улиралд осол, гэмтэл ихсэж, гэмтлийн эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн тасаг, хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт иргэдийн дараалал нэмэгдэж, хүлээгдэл, чирэгдэл үүсдэг байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг хүргэх үүднээс 16-18 насны охид, залуусыг тус тасгуудад сайн дураараа хөтчөөр ажиллах боломжийг нээж өгчээ.
Сайн дурын ажилтан үйлчлүүлэгчид үзүүлэх анхан шатны ажил болох асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудсыг бөглүүлэх ёстой аж. Тэдэнд харилцаа, хандлага сайтай байх гэдэг шалгуурыг тавьж байгаа бол мөн аюулгүй байдлыг нь бодолцон ойрхон гэртэй байх эсвэл олон автобус дамжиж зорчдоггүй байх зэрэг нөхцөлийг тавьжээ.
Сайн дурын ажилд бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd5XKRQNr5WCXwdb33ww6cMXtdqnY3DaSFx5QpHxUIet2EGAQ/viewform?usp=sf_link