Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд фэйсбүүк хуудас
Гавж Д.Чойжамц ламтаныг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үеэр буюу XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн таванд түүний албанд шинээр томилогдсон ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам эл өдрийг товлож “Бат оршил” өргөх ёслолын ажиллагааг зарлаж байсан билээ.
Нэмж тодруулахад, Гавж Д.Чойжамц ламтан нь Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч, Энэтхэгийн Олон улсын Бурханы шашинтнуудын холбооны Ивээгч, Японы Бурханы шашинтнуудын дээд хэмжээний чуулганы Дээд зөвлөгч юм. Бат оршил өргөх гэдэг нь энх тунх байхыг ерөөж бэлгэдсэн ёслол ажээ.