06 сарын 07, 2024
Нийслэлд өдөртөө 22-24 хэм дулаан
Нийслэлд өдөртөө 22-24 хэм дулаан

Гэрэл зургийг: Ц.Хонгор

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй, өдөртөө 22-24 хэм дулаан. Бороо орохгүй, салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. 

Мөн нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй байна. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. 

Эх сурвалж: ЦУОШГ