06 сарын 06, 2024
Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Б.Цэрэндэжид

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд боллоо.

445507768_760935216233500_458905512331564401_n Шагнал гардах мөч.

Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болжээ.