06 сарын 06, 2024
Нэгдсэн самбарын загвар
Нэгдсэн самбарын загвар

Нэр дэвшигчдийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг буюу А3 хэмжээтэй байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэгдсэн самбар ашиглана. Нэгдсэн самбар байрлуулснаар сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчийн мэдээллийг авах боломжтой.

Нэгдсэн самбарт байрлах нэр дэвшигчдийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг буюу А3 хэмжээтэй байна.

Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байруулсан нэгдсэн самбарыг суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг бэлтгэж байрлуулах ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна. Нэр дэвшигчдийн зурагт хуудсыг саналын хуудаст нэр бичих дарааллын дагуу байрлуулах юм байна.

Нэгдсэн самбар байрлуулах цэгийг сум, дүүргийн ИТХ тогтоож, нийтэд мэдээлнэ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбар байрлуулах, байршлыг тогтоосон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой ЭНД дарж танилцана уу.