01 сарын 18, 2024
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг шүүх хурал маргааш үд болтол хойшиллоо
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг шүүх хурал маргааш үд болтол хойшиллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын гэм бурууг шүүх хурал өнөө өглөө эхлэх байсан ч маргааш өдрийн 13.30 минут хүртэл хойшлууллаа.

Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны 12-р сарын 13-нд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.